Нууцлалын бодлого
Cүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 5-р сарын 15
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Номад Коммуникейшнс ХХК (цаашид "Мэдээлэл хариуцагч" гэх) нь nomadsim.mn веб хуудас, nomadsim - Аяллын сим Facebook хуудас ба Messenger чатбот, Telegram чатбот, Wechat чатбот болон nomadsim гар утасны аппаар дамжуулан хэрэглэгчдэд олон улсын дата үйлчилгээг үзүүлдэг компани юм.
1.2. Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.3. Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
Үүнд:
- "Хэрэглэгч" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийх, мэдээлэл авах зорилгоор платформыг ашиглаж буй хувь хүмүүс, албан байгууллагыг
- "nomadsim", "Үйлчилгээ" гэж Мэдээлэл хариуцагчийн нэрийн дор ажиллаж буй цахим платформ, гар утасны аппликэйшн, чатботыг
Хоёр. Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
2.1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, дамжуулж ашиглана.
2.2. "nomadsim"-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, шинэлэг шийдэл бүхий цахим орон зайг бий болгох, боловсронгуй болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч нь энд зааснаас өөр зорилгоор хувийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
2.3. Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.4. Хэрэглэгч нь "nomadsim"-д үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй, мэдээллийг дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэж "nomadsim"-ийн үйлчилгээг авах боломжгүй болох, үүнээс үүдэж Мэдээлэл хариуцагч болон бусад Хэрэглэгчид учирсан хохирлыг бие даан өөрөө бүрэн хариуцна.
2.5. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
Гурав. Мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл
3.1. Мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан "Номад Коммуникейшнс" ХХК байна.
3.2. Хэрэглэгч, Харилцагч нь энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар privacy@nomadsim.mn болон +97689377979 утасны дугаараар холбогдож, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Цуглуулж, боловсруулж, ашиглах хувийн мэдээллийн жагсаалт
4.1. Бидний санал болгож буй Үйлчилгээний давуу талыг бүрэн гүйцэт авахын тулд тантай холбоо тогтоох болон таныг тодорхойлоход ашиглагдах хувь хүнийг ялган таних мэдээлэл ("хувийн мэдээлэл" гэх)-ийг шаардагддаг. Хувь хүнийг ялган таних мэдээлэлд дараах төрлийн өгөгдлүүд багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй байж болно.
| Өгөгдөл | Шаардлагын тайлбар |
|---|---|
| Цахим шуудангийн (и-мэйл) хаяг | Та апп эсвэл вебсайтаар нэвтрэхэд, захиалгын талаар мэдээлэл, мэдэгдэл хүргэх |
| Гар утасны дугаар | Та апп эсвэл вебсайтаар нэвтрэхэд, захиалгын талаар мэдээлэл, мэдэгдэл хүргэх |
| Хэрэглээ, худалдан авалтын мэдээлэл | Хэрэглэгчид техникийн тусламж үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулах |
| Төхөөрөмжийн мэдээлэл | Үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлэх |
4.2. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг доорх сувгуудаар дамжуулан цуглуулж боломжтой бөгөөд доорх жагсаалтаар хязгаарлагдахгүй.
| Суваг | Тайлбар |
|---|---|
| Facebook-р нэвтрэх, Messenger чатботоор үйлчилгээ авах | |
| Google-р нэвтэрч вебсайт болон аппаар үйлчилгээ авах | |
| Apple | Apple-р нэвтэрч вебсайт болон аппаар үйлчилгээ авах |
Тав. Мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа
5.1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй болно.
Үүнд:
- Үйлчилгээгээ хэвийн, тогтвортой үзүүлэхэд
- Танд Үйлчилгээний хүрээнд гарч буй өөрчлөлтийг мэдэгдэх, мэдээлэхэд
- Танилт, баталгаажуулалт хийх шаардлагатай үед
- Хэрэглэгчдэд тусламж, халамжийн үйлчилгээ үзүүлэхэд
- Хэрэглэгч, Харилцагчаас ирүүлсэн гомдлыг хянан шалгах, шийдвэрлэхэд
- Үйлчилгээг хөгжүүлэн, сайжруулах зорилгоор Үйлчилгээний талаарх дүн шинжилгээ бүхий мэдээллээр хангахад
- Үйлчилгээ ашиглалтыг ажиглах, тохируулахад
- Техникийн асуудал, доголдлыг илрүүлэх, тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэхэд
- Хэрэглэгчийн мэдээллийг хуулийн дагуу шаардлагатай үед хянах, шалгах, хууль хяналтын байгууллагад мэдээлэх, нэхэмжлэл гаргах, шүүхэд хандах зэрэг үйл ажиллагаанд
5.2. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд "nomadsim"-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.
5.3. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Cloudflare дэх өөрийн өгөгдлийн санд хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг зэрэг бусад нэвтрэлтийн мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
5.4. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн бүртгэл, nomadsim хэтэвчинд үүссэн аливаа хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
5.5. Бид үйлчилгээгээ сайжруулах зорилгоор "nomadsim"-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.
5.6. Мэдээлэл харилцагч нь бусад байгууллага, хувь хүний шаардлагаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
Зургаа. Мэдээллийг дамжуулах журам
6.1. Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
6.2. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
Долоо. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт
7.1. Хэрэглэгч нь "nomadsim" дэх өөрийн хувийн мэдээлэл, компанийн мэдээллийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
7.2. Хэрэглэгч нь хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг dpo@nomadsim.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
7.3. Хэрэглэгч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн "nomadsim"-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
7.4. Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд dpo@nomadsim.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 5 хоногийн дотор nomadsim.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
7.5. Хэрэглэгчийн хаягийг хаасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг "nomadsim"-д дүрслэхгүй. "nomadsim"-д хувийн мэдээллийг энэхүү бодлогод заасан хугацаагаар хадгална.
7.6. Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
7.7. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл маяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.
Найм. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах нь
8.1. Бид эрх зүйн өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү Нууцлалын бодлогот өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлт орсон тухай бүрд "nomadsim"-д нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.
8.2. Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд тухайн өөрчлөлтийг Хэрэглэгчид мэдэгдсэн цагаас эхлэн "nomadsim" платформд хэрэгжиж эхлэнэ.
Бидэнтэй холбогдох
Хэрэв Танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу. Цахим шуудангийн хаяг: privacy@nomadsim.mn