Үйлчилгээний нөхцөл
Cүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 5-р сарын 15
Номад Коммуникейшнс ХХК нь nomadsim.mn веб хуудас, nomadsim - Аяллын сим Facebook хуудас ба Messenger чатбот, Telegram чатбот, Wechat чатбот болон nomadsim гар утасны аппаар дамжуулан хэрэглэгчдэд олон улсын дата үйлчилгээг үзүүлдэг компани юм.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү Үйлчилгээний Нөхцөл нь "Номад Коммуникейшнс" ХХК-ийн үзүүлж буй олон улсын дата үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр "Номад Коммуникейшнс" ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах эрхтэй болно.
1.2. Энэхүү Үйлчилгээний Нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
Үүнд:
- "Хэрэглэгч" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийх, мэдээлэл авах зорилгоор платформыг ашиглаж буй хувь хүмүүс, албан байгууллагыг
- "nomadsim", "Үйлчилгээ", Бүтээгдэхүүн гэж Мэдээлэл хариуцагчийн нэрийн дор ажиллаж буй цахим платформ, гар утасны аппликэйшн, чатботыг
1.3. Үйлчилгээний хамрах хүрээ: nomadsim нь дата үйлчилгээг сүлжээний хамрах хүрээнд байгаа нутаг дэвсгэрт үзүүлнэ. Хэрэглэгч үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрнө.
Хоёр. Төхөөрөмжид тавигдах шаардлага
2.1. nomadsim-ийн eSIM үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчийн төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байх ёстой:
- eSIM технологийг дэмждэг байх
- Сүлжээний түгжээгүй (unlocked) байх
2.2. Хэрэглэгч биет сим авах тохиолдолд ашиглах төхөөрөмж нь тус симийг дэмждэг эсэхийг шалгах ёстой.
2.3. Хэрэглэгч төхөөрөмжийн нийцтэй байдлыг урьдчилан шалгаагүйгээс үүсэх эрсдэлийг nomadsim хариуцахгүй.
Гурав. Бүтээгдэхүүн ба Үйлчилгээ
3.1. nomadsim нь хэрэглэгчдэд найдвартай дата үйлчилгээг үзүүлэхийг зорино. Үйлчилгээний чанар, хамрах хүрээг сайжруулах зорилгоор шинэчлэл, өргөтгөл хийж болно.
3.2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсвэл сүлжээний хамрах хүрээний өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд цахим шуудан, вэбсайт, эсвэл бусад боломжит сувгаар мэдээлнэ.
3.3. Хэрэглэгчийн төхөөрөмж болон дата хэрэглэсэн байдлаас шалтгаалсан үйлчилгээний саатал, доголдлын хариуцлагыг nomadsim хүлээхгүй.
3.4. Техникийн шинэчлэл, засвар үйлчилгээний улмаас үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлах тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ.
Дөрөв. Худалдан авсан симийн зохицуулалт
4.1. Хэрэглэгч худалдан авсан симийг идэвхжүүлж ашиглаж эхэлсэн тохиолдолд уг симд буцаан олголт хийгдэхгүй.
4.2. Хэрэглэгч симийн нийцтэй байдлыг урьдчилан шалгаагүйгээс үүсэх асуудлын хариуцлагыг өөрөө хариуцна.
4.3. Худалдан авсан боловч ашиглаж эхэлж чадаагүй сим хувьд буцаан олголтын хүсэлтийг доорх зургаадугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ.
Тав. Төлбөрийн журам
5.1. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг nomadsim-ийн санал болгосон төлбөрийн хэрэгслээр (вэбсайт, аппликейшн, эсвэл бусад суваг) төлнө.
5.2. Төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд nomadsim үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
Зургаа. Буцаан олголт
6.1. Системийн алдаа: Системийн алдаанаас болж eSIM амжилттай суулгагдаагүй, биет сим идэвхжээгүй тохиолдолд хэрэглэгч худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нотлох баримт (жишээ нь, скриншот) илгээсэн тохиолдолд тухайн нотлох баримтыг шалгасны дагуу бэлэн мөнгөөр буцаан олголт хийгдэнэ.
6.2. Идэвхжүүлсэн симийн доголдол: Идэвхжүүлсэн eSIM системийн алдаанаас болж хэвийн ажиллаагүй тохиолдолд хэрэглэгч нотлох баримт (скриншот гэх мэт) илгээж, хүсэлт гаргаснаар бэлэн мөнгөөр буцаан олголт хийгдэнэ.
6.3. Нөхөн олговрын хугацаа: Нөхөн олговрын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5-7 хоногийн дотор шийдвэрлэнэ.
6.4. Нөхөн олговор хийгдэхгүй тохиолдол:
- Сим ашиглагдаж эхэлсэн буюу дор хаяж 1 байт дата хэрэглэсэн тохиолдолд
- Хэрэглэгч төхөөрөмжийн eSIM нийцтэй байдлыг шалгаагүй тохиолдолд
- Хэрэглэгч дата ашиглаад дата дууссан тохиолдолд
Долоо. Санал, гомдол, маргаан шийдвэрлэх
7.1. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, гомдол, хүсэлтийг дараах сувгаар илгээнэ:
- customer-support@nomadsim.mn
- Facebook хуудас: nomadsim - Аяллын сим
- Instagram хуудас: nomadsim.mn
- Утас: +97689377979
7.2. Гомдол, маргааныг харилцан яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
7.3. Хэрэглэгч болон nomadsim харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Найм. Хэрэглэгчийн зөвшөөрөл
8.1. nomadsim нь Үйлчилгээний Нөхцөл, Нууцлалын бодлоготой танилцах боломж олгосны үндсэн дээр хэрэглэгч зөвшөөрөл өгнө.
8.2. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгосон бөгөөд бүх заалтыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байна.